“Сайн Аав – эрүүл харилцааны үндэс” хөтөлбөрийн зорилго
Хүний урт удаан, эрүүл аз жаргалтай амьдрахын нууц нь гэр бүлийн тогтвортой, сайн харилцаа юм гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Гэр бүлийн харилцааны уур амьсгал эерэг, тогтвортой, нээлттэй байх нь эцэг эхийн ажлын бүтээмж, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд юугаар ч орлуулшгүй чухал нөлөөтэй.
Тиймээс бүх насны аавуудад гэр бүлдээ, онцлон үр хүүхэдтэйгээ эерэг, тогтвортой, нээлттэй харилцааг бий болгоход туслах арга барил ба дадлыг эзэмшүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм.
Хүлээх үр дүн:
Гэр бүлийн харилцаанд аавын үүрэг оролцоо нэмэгдснээр дараахь өөрчлөлт бий болдог:
- Аавын ажлын бүтээмж, сэтгэл ханамж өсдөг.
- Хүүхдийн суралцах идэвх дээшилж, сөрөг нөлөөнд автах нь багасдаг.
- Хэрэгжүүлэхэд хялбар аргачлалд аавууд суралцана.
- Нийгмийн харилцаа эрүүлжиж, бэхждэг.
Хураангуй агуулга:
- Яагаад аавын нөлөө хүчирхэг вэ?
- Та хүүхдүүдтэйгээ хөгжилддөг үү?
- Та хүүхдээ мэддэг үү?
- Та гэр бүлийнхээ термостат гэдгээ мэдэх үү?
- Та хүүхдээ урамшуулдаг уу?
- Хүүхдийн зөв буруугийн луужин
- Аав хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогын дагуу харилцах чиглүүлэх
- Завгүй аав нар хэрхэн үр дүнтэй цагийг хүүхэддээ гаргах вэ?
- Ухаарал өгсөн сахилгажуулалтыг хэрхэн хийх вэ?
- Гэр бүлийн хурал ярилцлагыг үр дүнтэй хийх
Хэрэгжүүлэлт ба хөтөлбөрийн онцлог:
- Аавууд бие биенээсээ туршлагаа солилцон суралцах, сурснаа хэрэгжүүлэхэд бие биенээ урамшуулах орчинг бүрдүүлж өгдөг.
- Аав ба хүүхэд “аав-охин”, “аав-хүүд” зориулсан хөгжилтэй, дурсамжтай хөтөлбөрт хамрагдснаар илүү ойлголцол, эерэг харилцаанд суралцана.
Сургагч багш нар:
- Ц.Бадамхатан
- Б. Отгонбаяр
- Ц. Төгөлдөр