• Сошиал хаягууд

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Манай "Сайн Хүүхэд" хөтөлбөр маань дан ганц танхимаар хичээлээ үзэхээс гадна хичээлээ бататгаж хичээлээс гадуурх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сурагчид маань үзсэн хичээлээ бататган ойлгож авдаг бөгөөд цаашдаа зан чанар, харилцааны хувьд сайн өөрчлөлтүүдийг харуулдаг. Тиймээс бид хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа илүү үр бүтээмжтэй байлгах үүдээс жил бүр шинэчилж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд сайн үйлсийн аянг түлхүү зохион байгуулж, сурагчид маань төдийгүй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон сургуулийн удирдлагууд ч гар биеэ дайчлан хамтран ажиллах болсонд бид бүхэн баяртай, бахархалтай байна.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

  1. 2020-2021 оны хичээлийн жилд улс орнуудад тархаад буй Ковид-19 цар тахлаас үүдэлтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш ажилчид Хөгжлийн салхи 104,5FM радиотой хамтран “Сахилга батын үнэ цэнэ”, “Манайх Налайхын айл” подкаст нэвтрүүлгийг бэлтгэн эцэг эхчүүддээ хүрч ажилласаар байна.

  2. 2020 оны ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр цар тахлын хорио дэглэм үргэлжилсэн үед тохиосон учир Налайх дүүргийн хөтөлбөрийн сурагчдын хөл хорионы үеийн сэтгэл зүйн байдлыг дэмжих зорилгоор “Хүүхдийн баярын бэлэг” –ийг хүүхдүүддээ хүргэж ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Еден ХХК болон ДЗМОУБ “Сайн хүүхэд” хөтөлбөртэй хамтран ажиллаа.

    Хүүхдийн сайн сайхны төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  3. Дэлхий нийтэд үүсээд байгаа давагдашгүй хүчин зүйл Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио тоглоосон цаг үед “Ковид-19 хариу арга хэмжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Сайн хүүхэд” төсөлд хамрагддаг тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, зорилтот бүлгийн сурагчдынхаа гэр бүлд хүнсний болон /гар ариутгах шингэн, амны маск/ ариун цэврийн багцыг төслийн ажилтнууд гэрээр хүргэн бодит дэмжлэг үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллалаа.

  4. Сакура” бүрэн дунд сургуулийн 3-а ангийн сурагчдын хамт Хүүхэд асран халамжлах төвд зочлон хүүхэд бүр сэтгэлийн бэлгээ гардууллаа. 

  5. Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Сайн Хүүхэд” хөтөлбөрт хамрагддаг сурагчид, багш нар “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалах төвд айлчилсан. “1 хүүхэд 1000” сайн үйлсийн аяныг хөтөлбөр хэрэгжиж буй ангийн сурагчдад зарлан цугларсан хандивыг “Ид шидийн орон-2” Хүүхэд Хөгжил хамгааллын төвд хандивлалаа.

  6. Сэтгэлийн бэлэг 2019 он 23-р сургууль

    Би үнэ цэнэтэй хүүхэд” сэдвийн бататгал хичээлээр 23-р сургуулийн сурагчид АУБ нарын х хамт “b”-ийн сангийн дэргэдэх “Нархан хотхон”-д айлчлан тус хотхонд байрладаг бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ гардуулан нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн.

  7. Би хайрлахаар бас хайрлагдахаар төрсөн” уриан дор бүлэг сэдвээ бататган “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн 10-а, 10-в ангийн сурагчид сургуулийн хэмжээнд хандивийн үйл ажиллагаа зохион байгуулж, “Кристина Нобел”-ийн сангийн “Нархан хотхон”-д айлчлан өөрсдийн сурсан хичээлээ зааж, цуглуулсан хичээлийн хэрэглэл, хувцас болон бусад зүйлсийг хандивласан.

  8. “Шударга зан чанар” аялал хичээл “Би хөл бөмбөгт дуртай” 2019.04.10

    47-р сургуулийн 7-р ангиудад хэрэгжиж буй “Сайн Хүүхэд” хөтөлбөрийн “Би шударга зан чанартай хүүхэд” хичээлийн хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгч Түмэнбаяртай тоглолтын талбайд уулзах боломж олдлоо уулзалтын үеэр хүүхдүүд сонирхсон асуултаа шүүгчээс асууж ярилцсан сайхан өдрийг хамтдаа бүтээлээ.

  9. Нийслэлийн 52-р сургуулийн 8-р ангийн сурагчидтайгаа хамт Хүүхэд хөгжлийн төвд айлчилж дүү нартаа сэтгэлээ бэлэгээ гардууллаа.

  10. Хөгжих төлөвших зан чанарын суурь боловсрол эзэмшихэд болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны сургалтын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн Засаг даргын тушаалаар сургалтын өрөөтэй болсондоо Налайх дүүргийн удирдлагуудад талархлаа.

    Мөн хүүхэд багачууд бүх л насныханд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эрүүл энхийн манаанд зогсож байгаа Налайх Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн ах эгч нартаа талархлаа.

    Хүүхэд хөгжил, төлөвшил, зан чанарын суурь боловсрол эзэмшихэд чухал шаардлагатай хичээлийн хэрэгслээр дэмжиж , сургалтын орчыг бүрдүүлж байгаад “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ах эгч нартаа талархлаа.

    Бүтээлч Үйлс” ХХК нь монгол улсын хэмжээнд сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэн монгол орны өнцөг булан бүрт хүргэж эх орондоо, орон нутагтаа үйлдвэрлэсэн хувцсыг Налайх дүүргийн хүүхдүүд маань хэрэглэх боломжоор ханган ажилдаг оёдолчин ах эгч нартаа баярлалаа.

  11. Би мөрөөдөлтэй хүүхэд” сэдвийн хүрээнд өөрийн сонирхол, мөрөөдлийг бусдад таниулах олон талт үйл ажиллагаанд ТСБТДС-ийн 9-а, 9-б ангийн 2 сурагч амжилттай оролцлоо. Сурагчдын сохирхол хоббиг хөгжүүлэх зорилгоор “Оюун ухааны музей”, “Дүрслэх урлагийн музей”-г үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

  12. Гар зургийн уралдаан

    Сайн Хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан Нийслэлийн ЕБ-нь 8-н сургуулийн 6-р ангийн нийт 1200 гаруй сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд Налайх дүүргийн Үндэсний Лабаротори 119, Эрдмийн Оргил Цогцолбор, Нийслэлийн 72-р сургуулиин сурагчд шагналт байранд шалгарч Өргөмжлөл, “Moza Music & Art” төвийн уран зургийн сургалтад үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

    Хүүхэд бүхний хүсэл биелэг.

  13. Төрөлжсөн сургалттай Биеийн Тамир Спортын дунд сургуулийн 8,9-р ангийн сурагчид сурснаа бататган, хэрэгжүүлэх зорилгоор “Цахим орчны гадуурхалаас урьдчилан сэргийлж эерэг байцгаая” уриатай постор болон эссэ бичиж “Сайн хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж буй бусад сургуулийн найзуудаа уриалан “Бүтээлийн үзэсгэлэн” гаргалаа.

  14. “Сайн хүүхэд” клубын аялал хичээлээр Налайх Дүүргийн ЗДТГ-тай танилцан, хүүхдүүд өөрсдийн гараар уралсан талархал урмын үгтэй бүтээлийг дурсгалаа.

  15. Налайх дүүргийн Голомт Цогцолбор ЕБС-ийн 5-р ангийн 5 бүлгийн сурагчид “Сайн хүүхэд” хөтөлбөрөөс суралцсан зан чанарын хичээлээ бататган бусдад “Хүндэлцгээе, хайрлацгаая, талархацгаая, хуваалцацгаая, инээмсэглэцгээе” уриан дор анги тус бүр нөлөөлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Сурагчид шинэ жилийн чимэглэл хийж, урмын үгтэй захидлын хамт гавъяаныхаа амралтанд гарсан ахмад багш нартаа таралхсан сэтгэлээ илэрхийлэн бэлэг дурсгал болгон үлдээлээ. Бага ангийн дүү нараа сургуулийн хаалгаар орж ирмэгц инээмсэглэн угтан “Мэндлэх, Хүндлэх” соёлыг уриаллаа.