Мэдээллийн өндөр хурд, толгой эргэм олон сонголт, нэгэн зэрэг олон асуудлыг шийдэх нөхцөл байдлын шахалт, хамтрагчаа зөв сонгох, цаг өрссөн шийдвэр гаргах. Энэ бүхэн өнөөгийн залууст тулгарч буй. Харин асуудлыг даван туулахад хүүхдүүд маань хэрхэн бэлтгэгдэж байна вэ? Хэрэв хүн өөрийгөө болон юу хүсэж буйгаа танин мэдээгүй, зорилгоо төлөвлөөгүй, зориулалт гаргаагүй бол амьдралын давалгаанд туугдан уруудсаар цаг хугацааны шуурганд цохигддог жамтай.
Бид хүүхдийг ёс суртахууны үнэт зүйл бүхий хувийн сайн зан чанартай буюу MQ (moral intelligence) хөгжсөн, аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай, зорилгоо тодорхойлсон, тогтвортой харилцааг бий болгохын тулд өөрийгөө удирдах чадвартай буюу EQ (emotional intelligence) өндөртэй, зөв шийдвэр гаргадаг, санаачлагатай, бусдад эерэгээр нөлөөлж чаддаг буюу SQ (social intelligence) нь хөгжсөн манлайлагчид болгоход шаардлагатай, шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэргэшсэн багш нар ба сэтгэл зүйчид хамтран ажиллаж байна.
Moral Intelligence (MQ): | Үнэнч шударга, энэрэнгүй, хариуцлагаа ухамсарлах, ууч сэтгэлтэй байх гэх мэт ёс суртахууны үнэт зүйлд тулгуурласан хувийн сайн зан чанарыг хөгжүүлсэн байдал |
Emotional Intelligence (EQ): | Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг зөв жолоодох, бусдын сэтгэл мэдрэмжийг танин мэдэх чадвар |
Social Intelligence (SQ): | Бусадтай тогтвортой харилцааг бий болгож, бусдад эерэгээр нөлөөлөх чадвар |
ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙ
Зан чанар, харилцааны дадлыг хүүхдэд хэрхэн төлөвшүүлэх вэ?
Сайн зан чанарын төлөвшил нь хүүхэд ёс суртахууны болон зан үйлийн суурь үнэт зүйлсийг ойлгон, ухамсарлан хүлээн авч, итгэн үнэмшиж, үйлдэх үйл явцаас бүрэлдэн тогтдог. Зан чанараар төлөвших тусам хүүхэд ёс суртахууны, мөн амьдралын үнэт зүйлсийн талаар илүү тодорхой ойлголттой болж, эдгээр үнэт зүйлдээ гүн итгэл үнэмшилтэй болохоос гадна, тэдгээрт нийцүүлэн биеэ авч явах дотоод сэтгэлийн шийдвэрт хүрдэг байна.
1. ТАРХИ буюу САЙНЫГ ТАНИН МЭДЭХ
Жишээ нь: нинжин сэтгэл гэдгийг зовж буй нэгнийг өрөвдөж, түүнд туслах нь чухал юм гэдгийг ойлгох үйл явц.
2. ЗҮРХ буюу САЙНЫГ МЭДРЭХ
Сэтгэл мэдрэмжийн нэг хэсэг болгон ухамсарлах үйл явц. Энэ үед ойлгож ухаарсан зүйлээ үйлдээгүй тохиолдолд гэмших мэдрэмж төрөхөөр илэрнэ.
3. ГАР буюу САЙНЫГ ҮЙЛДЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ
Мэдснээр, мэдэрснээр биш, үйлдэж эхэлснээр зан чанар бүрэлдэж
Эцэг эх, багш ба бусдын оролцоо, хамтын ажиллагаа хүүхдийн зан чанарын төлөвшилд яагаад чухал вэ?
Хүүхэд эхлээд гэр бүлийн хүмүүсийн үлгэр дуурайлаас биеэ хэрхэн авч явахыг, мөн харилцааны үндэс суурийг ажиглаж, хүлээн авч, өөрөө туршилт хийж үзэх гэх мэт байдлаар тэдэнд зан чанар бүрэлдэн тогтдог. Бид сайн зан чанарыг хүүхдэд бий болгон төлөвшүүлэхийн тулд тэдэнтэй нээлттэй, эерэг, итгэлцэл бүхий сайн харилцааг бий болгохыг чухалчлан ажилладаг. Энд онцгойлон дурдахад багш сурагч эсвэл эцэг эх, хүүхдийн хоорондын зөвхөн сайн харилцааны үндсэн дээр л бидний эзэмшүүлэхийг зорьж буй сайн хандлага, сайн үнэт зүйл бүхий зан чанар үр хойчид маань дамжин төлөвших боломжтой.
Тиймээс хөтөлбөрийн мэргэшсэн багш нар танхимын сургалтыг удирдан явуулахын зэрэгцээ ангийн багш, эцэг эхчүүдийн хүүхэдтэй харилцах харилцаа, сурган хүмүүжүүлэх үйл явцад дэмжлэг болох үүднээс сургалт зохион байгуулж, шийдэлд суурилсан зөвлөгөө өгдөг. Зөвхөн хүүхдэд бус тэднийг зөв хүн болж төлөвшихөд нөлөөлдөг хамгийн ойрын хүмүүс болох эцэг эх, ангийн багш, сургуультай бид хамтран ажилладаг онцлогтой. Таны хүүхдийн сайн зан чанарыг өнгөлж, ирээдүйгээ бүтээхэд нь бид дэмжлэг болно.