7 оос 16 насны хүүхдэд зориулсан өөрийн үнэ цэнээ мэддэг, бусдыг хүндэлдэг, мөрөөдөл, үнэт зүйлээ тодорхойлсон, өөрт утга учир бүхий хариуцлагыг үүрсэн, суралцах ба бусадтай харилцах, хамтрахад шаардлагатай зан чанарын дадлыг эзэмшүүлэхэд чиглэсэн урт ба богино хугацааны сургалтыг өөрийн байран дээр тогтмол зохион байгуулж байна. Ангид 8-10 хүүхэд суралцах ба эцэг эх, хүүхдийн харилцаанд дэмжлэг болох хөтөлбөр багтсан.