• Сошиал хаягууд

Сургуультай хамтрах

Сургуулийн орчинд 2-р ангиас 10-р ангийнханд зориулсан хамт олноороо суралцах боломжтой захиалгат сургалтыг зохион байгуулж байна.  Ангийн нийт сурагчид, ангийн багшийн хамт шинэ зан чанар эзэмших, амьдрах ухаан, багийн ажиллагаа,  үерхэл нөхөрлөл, харилцааны зөв дадал гэх мэт өргөн сонголт бүхий сэдвүүдээс өөрсдийн хэрэгцээ ба цагийн боломжинд тааруулан сонгон суралцах боломжтой хөтөлбөрүүдийг манай сургагч багш нар зохион байгуулна. Бид хөтөлбөрөө өдгөө нийслэлийн 20 гаруй сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна.

Сургуультай хамтрах

  1. 2013 оны 11 сарын 28 – ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 4-1 ангид “Сайн Хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нээлтээ амжилттай хийлээ.

  2. Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн 4-1 ангид хэрэгжиж эхэлсэн “Сайн хүүхэд” хөтөлбөр сурагчдын зан чанар, ёс суртахууны төлөвшилд эерэг нөлөө үзүүлсэн гэж сургуулийн захиргааны зүгээс дүгнэсэн тул сургууль 2014-2015 оны хичээлийн жилд 5-р ангийн нийт 6 бүлэгийн 187 хүүхдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Хүсэлтийг хүлээн авч хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр нийт сурагчдын эцэг эх, АУБ нар болон Боловсрол Шинжлэх Ухаан Яамны мэргэжилтэн, Нийслэлийн Боловсролын Газрын мэргэжилтэн нарт “Сайн хүүхэд”хөтөлбөрийг танилцууллаа.

    Мөн Нийслэлийн БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн 5-1 анги, Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолбор сургуулийн 7-а анги, 1, 4- р сургуулийн 6, 7-р ангид эцэг эх болон нийгмийн ажилтны хүсэлтээр “Сайн хүүхэд” зан чанарын суурь боловсрол олгох хөтөлбөр хэрэгжсэн. 


  3. Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харилцах эерэг зөв харилцааны аргаас зааж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор Голомт цогцолбор сургуулийн 5-р ангийн 6 бүлгийн нийт эцэг эхчүүдэд Сэтгэл судлаач, доктор, профессор О. Мягмар багштай хамтран “Хүүхдийн насны онцлогийг ойлгох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

  4. Нийслэлийн 84-р сургууль болон Дархан-Уул аймагт хөтөлбөрт хамрагдсан сурагчид маань хичээлдээ маш идэвхтэй байсан бөгөөд сурагчдаа урамшуулах зорилгоор дүнгийн оронд “Сайн хүүхэд” гэсэн урамшууллын купон өгсөн. Хичээлийн жилийн төгсгөлд цуглуулсан купоноор сурагчид өөрт хэрэгтэй зүйлээ худалдан авсан.

  5. Нийслэлийн Налайх дүүргийн Боловсролын Хэлтсийн хүсэлтээр Голомт цогцолбор Эрдмийн Оргил, Чандмань цогцолбор Үндэсний Лаборатори 119, 109-р сургуулиудад, нийгмийн ажилтаны хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 72-р сургуульд, Баянгол дүүргийн 40-р сургуулийн 5-р ангийн 32 бүлгийн 1021 сурагчдад “Сайн хүүхэд” хөтөлбөр хэрэгжсэн.

  6. Тэнхимээр сурсан зүйлсээ бодит байдалд хэрэгжүүлэх, сурагчид чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж, хөгжих боломжийг олгох зорилгоор 2015 онд “Сайн хүүхэд” хөтөлбөрийн дэргэдэх клубын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Тус клубын нээлтэнд Налайх дүүргийн Боловсролын Хэлтсийн мэргэжилтэн, сургуулийн удирлагууд, анги удирдсн багш нар болон эцэг эхийн төлөөлөл уригдан оролцлоо.

  7. Сурагчид танхимын бус клубын хөгжлийн хичээлээр 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн хэлтсийн албан хаагчдад болон “Аавын ажлын газар”-тай танилцан өөрсдийн урласан бүтээлээ бэлэглэж талархсан сэтгэлээ илэрхийллээ.

  8. Сайн хүүхэд” хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт сурагчдын эцэг эх болон анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудад хүүхдийг ойлгон харилцахад нь туслах зорилгоор “Минийн аав миний баатар”, “Үзэсгэлэнт ээж”, “Миний хайртай гэр бүл” сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

  9. Сайн хүүхэд” хөтөлбөр нь Чингэлтэй дүүрэгийн 72-р сургууль, Баянгол дүүргийн 40-р сургуулийн сурагчдад амжилттай хэрэгжиж эцэг эх, багш нартаа сурч мэдсэнээ тайлагналаа. Сурагчдад зориулж хөтөлбөрийн багш нар “Сайн хүүхэд” мини дэлгүүрийг анги ангид нь нээсэн бөгөөд хичээлийн жилийн турш цуглуулсан урамшууллын купоноор хүүхдүүд өөрт хэрэгтэй зүйлсээ худалдан авлаа.

  10. Сайн хүүхэд хөтөлбөр” 2016 оны байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33, 48, 97-р сургууль, Сүхбаатар дүүргийн ТСБТДС, 102-р сургууль, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль, Налайх дүүргийн ЕБ-ын бүх сургуулийн 5-9-р ангийн 2132 хүүхдийг хамран “Сайн хүүхэд” хөтөлбөр хэрэгжлээ.

  11. Сайн хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд эцэг эх багш хөгжлийн сургалтуудыг зохион байгууллаа. Зан чанарын суурь боловсрол олгох “Сайн хүүхэд-1” хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд “Миний аав миний баатар”, “Үзэсгэлэнт ээж”, “Миний гэр бүл” сургалтыг зохион байгуулсан “Сайн хүүхэд-2” хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зөв эцэг эх байх, хүүхдээ ойлгож хүмүүжүүлэх хөгжлийг дэмжих зорилгоор “Сайн аав”, “Сайн ээж”, “Бүх хайраа гэр бүлдээ” сургалтуудыг сургууль тус бүр дээр амжилттай зохион байгууллаа.

  12. Хөтөлбөрт хамрагдаж байгаа бүх сурагчдад зориулан Сайн хүүхэд хөтөлбөрөөс “Намайг уучлаарай найзуудаа” зурагт номыг эмхэтгэн гаргалаа. Энэхүү ном нь “Би уучлах сэтгэлтэй хүүхэд” сэдэвт хичээлийн агуулгын хүрээнд зохиогдож сурагчдад бэлэг болон очлоо.

  13. Налайх дүүргийн ЕБС-ийн 7-р ангийн сурагчдад “Сайн Хүүхэд” хөтөлбөр хэрэгжлээ. “Шударга зан чанар” хичээлийн хэрэгжүүлэлтээр сурагчид Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газраар зочлон захиргааны хэлтсийн ах эгч нартаа “Шударга зан чанар”-ыг уриаллаа. Хүүхдүүд талархлын үгтэй бүтээл болон шударга байдалд уриалсан өгүүлбэр бүхий номын хавчуургыг Засаг дарга Ч.Раднаабазар болон албан хаагчдад өглөө.

  14. Эцэг эхийн харилцаа эрүүл байснаар хүүхэд зөв хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй юм. Аавууд гэр бүл, үр хүүхэддээ сайн зан чанарын эх сурвалж, үлгэр дуурайлал нь байхад урамшуулан сэдэлжүүлж, хүүхэдтэй харилцах эерэг аргад суралцахад нь дэмжин ажиллаа.

  15. Хамтын ажиллагаатай сургууль тус бүрийн багшийн хөгжил, харилцаа, ёс зүйг дэмжин өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхээс гадна сурган хүмүүжүүлэгч ангийн багш нар чухал үүрэгтэй билээ. Тиймээс эерэг нөлөө үзүүлэх, багш нартай танилцах, хамтын ажиллагаагаа бататган хөгжүүлэх зорилгоор нөхөрсөгөөр нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

  16. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА

    Шинэ оны босгон дээр Налайх дүүрэгт “Хүүхдэд Ээлтэй байгууллага” шалгаруултанд “САЙН ХҮҮХЭД” хөтөлбөр ажлын бүтээмж, үр дүнгээрээ тэргүүлсэн амжилтаар угтлаа.

    Манай байгууллага хүүхдийн хөгжил боловсрол, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.

  17. Жил бүр “Сайн Хүүхэд” хөтөлбөрт хамрагддаг сурагчдын ээжүүдэд зориулагдсан сургалтууд оролцоонд суурилсан арга зүйгээр зохион байгуулагдлаа.

  18. Сайн хүүхэд” зан чанарын суурь боловсрол олгох хичээлийн хүрээнд 1, 2 улиралд сурагчдад заасан хичээл сургалтын үйл ажиллагааг дүүргийн удирдлагууд болон багш нарт таниулах, сурагчид сурч мэдсэн сайн зан чанараа эцэг эхчүүддээ тайлагнах зорилгоор энэхүү тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

  19. Нийслэлийн Налайх Дүүргийн Боловсролын Хэлтэстэй хамтран “Сайн хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна. Хөтөлбөрт хамрагдсан Голомт, Эрдмийн Оргил, Үндэсний Лаборатори 119, 103-р сургуулийн 5, 6 дугаар ангийн нийт 563 сурагчид 2 жилийн турш 10 сайн зан чанарыг судлан суралцлаа. Сурагчдад “Батламж” гардуулах ёслолын үйл ажиллагаа дүүргийн Соёл Урлагын Ордны өмнөх талбайд нээлттэйгээр зохион байгуулагдаж талбайд сурагчид, эцэг эхчүүд, сургуулийн удирдлагууд, анги удирдсан багш нар, засаг даргын орлогч Х. Анхбаяр нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ. Сурагчид сурч мэдсэнээ уригдсан зочид эцэг эхчүүддээ тайлагнан батламжаа гардан авлаа.

  20. Би эерэг, зөв яриатай хүүхэд” бүлэг сэдвийн хүрээнд “БИДНИЙ ЗОРИЛГО 21” сэдэвт хараалын муу үгийг халж, ерөөлийн сайн үгийг амьдралдаа тарьцгаая уриатайгаар уралдаан зарлаж 72-р сургуулийн 6-г анги “Нэгдүгээр байр”, 47-р сургуулийн 6-б анги “Хоёрдугааар байр” эзэллээ.

  21. Сайн Иргэн-Сайн Ирээдүй” ТББ-нь тэргүүн Ц. Бадамхатан өөрийн биеэр сургуулиудаар айлчилж, сурагчдын төлөөлөлтэй уулзаж, сургалтын талаарх тэдний сэтгэгдэл, сурч мэдсэн зүйлийнх нь талаар сонсож, үргэлжүүлэн сайн зан чанараараа үе тэнгийн найз нартаа манлайлан суралцахыг уриалан гарын бэлэг гардууллаа.

  22. Эцэг эх хөгжлийн сургалтуудыг зохион байгууллаа.

  23. Сайн Хүүхэд” хөтөлбөр 97-р сургууль, ТСБТДС, 47, 33, 48-р сургуульд 2-3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж хөтөлбөр хэрэгжилтийн тайлан мэдээллийг танилцуулан “Батламж” гардууллаа.

  24. Налайх дүүрэгт амжилттай хэрэгжиж буй “Сайн хөтөлбөр”-ийн сурагчид сургуулийн орчинд шударга байдлыг уриалав. Хүүхдүүд хичээлийн болон клубын цагаараа ханын сонин гаргаж сургуульд байршуулан найз нөхөд, багш нараа шударга зан чанарт уриаллаа.

  25.  “Сайн хүүхэд” хөтөлбөр “Unbound Mongol” ТББ-тай хамтран “Цахим орчин ба хүний наймааны эрсдэлээс хамгаалах нь” сэдвээр урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. “Unbound Mongol” ТББ захирал Г.Мөнхсаруул сургагч багш нарын хамт сургалтыг удирдлаа.

  26. Нийгмийн Хамгааллын Яамны хүн ам хөгжлийн газрын хэлтэстэй хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвээр мэргэжилтэн Б. Болороотой хамтран сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтаар сурагчиддаа хүн бүр үнэ цэнэтэй ба тэгш эрхтэй гэдгийг уриаллаа.

  27. Эцэг эх хүүхдийн харилцааг дэмжих зорилгоор өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн сурагчдыг аавын хамт кино үзэх эрхийн бичгээр урамшууллаа. Тэмүжин Өрлөг болон 52-р сургуулийн 5 сурагч даалгаврыг амжилттай гүйцэтгэн шалгарлаа.

  28. Бат бэх гэр бүлийн төлөө” уриатай Гэр бүлийн радио 104,5FM-ийн “Дугтуйтай сэтгэл” нэвтрүүлэгтэй хамтран 7 хоног бүр “Сайн хүүхэд” хөтөлбөрт хамрагддаг сурагчид ээж аавдаа чин сэтгэлийн талархал, хэлж хараахан зүрхэлдэггүй зүрхний үгсээ захидлаар дамжуулан илэрхийлж илгээхээр боллоо.

  29. Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн 8-д ангийн сурагчид “Сайн хүүхэд”хөтөлбөрөөр дамжуулан суралцсан зүйлсээ Гэгээрэл бүрэн дунд сургуулийн 6-р ангийн 2 бүлэгт заалаа. Хичээл заасан сурагчид маань өөрсдийн үнэт зүйлээ бусадтай хуваалцснаар өөртөө итгэх итгэл, урам авсанаа дараа хуваалцан ярьсан юм.

  30. Жил бүр зохион байгууллагддаг хүүхэдтэйгээ харилцах харилцааг дэмжих зорилготой ээжүүдийн сургалт маань боллоо. Хоёр дахь жилдээ сургалтанд хамрагдаж байгаа ээжүүд өмнөх сургалтаас сурснаа хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцан идэвхтэй оролцоо.

  31. Аав нарын хүүхэдтэйгээ харилцах харилцааг дэмжих зорилгоор “Аав ба хүүхэд” сургалтыг хөгжилтэй, шинэлэг арга зүйгээр зохион байгууллаа.

  32. 2019 он хүртэл амжилттай хэрэгжсээр ирсэн “Сайн хүүхэд” хөтөлбөрийн Батламж гардуулах төгсөлтийн үйл ажиллагаа.

  33. Налайх дүүргийн ЕБС-д хэрэгжиж буй “Сайн хүүхэд” хөтөлбөр хоёр жилийн турш хэрэгжүүлж, зохион байгуулсан сургалт хөтөлбөр, үйл ажиллагаа, нөлөөллийн ажил зэргийг Соёл Урлагийн Ордонд нээлттэйгээр дүүргийн болон сургуулийн удирдлагууд, хөтөлбөрт хамрагдсан сурагчдын эцэг эхчүүдэд тайлагналаа.

  34. Налайх дүүрэг “Сайн хүүхэд” хөтөлбөрийн шинэ элсэлтийн сурагчид маань “Сайн хүүхэд” клубын байрандаа анх удаа ирлээ.

  35. Сайн аав” сургалтын хөтөлбөр үйл ажиллагаа шинэчлэгдэн аав нартай бүлгийн уулзалт зохион байгууллаа. Өмнөх сургалтанд хамрагдаж байсан аав нар болон бусад сайн дурын гишүүд өөрсдийн хүсэлтээр хамтран ажиллахаар боллоо.

  36. Логарифм сургуулийн 2, 3-р ангийн сурагчид маань талархсан сэтгэлээ илэрхийллээ. Тав тухтай орчин нөхцөлд сурах боломжоор ханган, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг гаргаж, олон сайхан хичээл сургалт, үйл ажиллагааг зохион байгуулддаг сургуулийн удирдлагуудад, цэвэр цэмцгэр орчинг бэлэглэдэг үйлчлэгч нарт, амттай сайхан эрүүл хоол хийж өгдөг тогооч нартаа, өглөө бүр инээмсэглэлээр угтдаг эгчдээ хүүхдүүд маань талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

  37. Дэлхий нийтэд үүсээд байгаа давагдашгүй хүчин зүйл Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио тоглоосон цаг үед “Ковид-19 хариу арга хэмжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Сайн хүүхэд” төсөлд хамрагддаг тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, зорилтот бүлгийн сурагчдынхаа гэр бүлд хүнсний болон /гар ариутгах шингэн, амны маск/ ариун цэврийн багцыг төслийн ажилтнууд гэрээр хүргэн бодит дэмжлэг үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллалаа.

  38. 2020 оны ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр цар тахлын хорио дэглэм үргэлжилсэн үед тохиосон учир Налайх дүүргийн хөтөлбөрийн сурагчдын хөл хорионы үеийн сэтгэл зүйн байдлыг дэмжих зорилгоор “Хүүхдийн баярын бэлэг” –ийг хүүхдүүддээ хүргэж ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Еден ХХК болон ДЗМОУБ “Сайн хүүхэд” хөтөлбөртэй хамтран ажиллаа.

    Хүүхдийн сайн сайхны төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  39. 2020-2021 оны хичээлийн жилд улс орнуудад тархаад буй Ковид-19 цар тахлаас үүдэлтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан “Сайн хүүхэд” хөтөлбөрийн багш ажилчид Хөгжлийн салхи 104,5FM радиотой хамтран “Сахилга батын үнэ цэнэ”, “Манайх Налайхын айл” подкаст нэвтрүүлгийг бэлтгэн эцэг эхчүүддээ хүрч ажилласаар байна.