Эцэг эхэд зориулсан бага ба өсвөр насны хүүхэдтэйгээ үр нөлөөтэй харилцах, тэднийг зөв чиглүүлэн, сургаж хүмүүжүүлэхэд дэмжлэг болох сургалтыг жендерт суурилан зохион байгуулж байна. Ээжүүдэд зориулсан цуврал сэдэвчилсэн сургалтууд, аавуудад зориулсан багц сургалтын хөтөлбөр, эцэг эх хүүхдийн зан чанараас үүдэлтэй харилцааны аливаа асуудлыг эерэгээр шийдэх аргачлал ба шийдэлд суурилсан зөвлөгөө сургалтуудаас өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонгон суралцах боломжтой.