“Сайн хүүхэд” хөтөлбөрт хамрагддаг сурагчдын төлөөлөл 2017 оны 04 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазартай уулзаж хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд бүр ямар давуу чанараа нээн илрүүлж, юу сурч мэдсэн талаараа танилцуулаад, өөрсдийн хийсэн номын хавчуурга, шударга зангийн төлөөлөл болсон арслангийн зургийг тайлбартай нь бэлэглэлээ. Сурагчид мөн төрийн албан хаагчдыг шударга зан чанартай байхыг уриаллаа. “Зөвхөн дүнгийн хойноос явдаг биш амьдралын мөн чанар, хувь хүн болж төлөвших зан харилцаа, ёс суртахууны ойлголтыг хүүхдүүд авч байгаад талархаж байна” хэмээн Ч. Раднаабазар сэтгэгдлээ илэрхийлсэн юм.