• Сошиал хаягууд

Үзэсгэлэнтэй ээж сургалт амжилттай боллоо.

  • 2017/11/09

Нийслэлийн Баянгол Дүүргийн ЕБ-ын 47-р дунд сургууль дээр “Сайн хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Жил бүр хөтөлбөрт хамрагддаг сурагчдынхаа ээж нарт зориулан ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын явцад 6-а, 6-б, 6-в, 6-г ангийн онцлох урлагийн үзүүлбэрүүдийг ээж нартаа толилуулж бэлэг барилаа. Сургалтын төгсгөлд хүүхдүүд маань дандаа хэлээд байдаггүй, зүрхэндээ тээдэг, сэтгэлийнхээ халуун дулаан үгтэй захидлуудыг ээж нартаа өгсөн нь сургалтыг илүү өгөөжтэй байхад нөлөөлсөн онцлох үйл явдал боллоо.  

Сургалтанд хамрагдсан ээжийн сэтгэгдэл:

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр сайхан үйл ажиллагаа зохион байгуулсанд миний зүгээс маш их талархалтай, мөн олзуурхаж байна. Намайг залуу ээж байхад ээж нарт зориулсан энэ төрлийн сургалт байдаггүй байлаа. Харин өнөөдөр энд ирсэн ээжүүд та нар бол үнэхээр азтай хүмүүс юм. Ээжүүдэд санаа тавьж сайхан цагийг зохион байгуулсан танай байгууллагад талархлаа илэрхийлж байна. Баярлалаа.

Ээжүүд маань дараах санал хүсэлтийг бидэнд уламжиллаа.

Ээжүүдэд уриалсан, анхаарах зүйлсийг минь сануулсан үр дүнтэй сайхан сургалт боллоо. Дараагийн хөтөлбөрийн зорилгоо аавууд руу хандуулан сургалт зохион байгуулах, өнөөдрийн сонссон бүхнээ аав нарт хүргэж, сонсгохыг хүсэж байгаагаа илэрхийллээ.