Манай байгууллага Налайх дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран “Чадвартай багш – Чанартай боловсрол” сэдвийн хүрээнд “Эерэг хандлагын ач тус” сургалтыг ЕБС, СӨБ-ийн нийт 300 гаруй багш нарт 2018 оны 1 сарын 5-нд амжилттай зохион байгууллаа.
Багш нар: Хандлагын тухай сурч, багшийн өрсөлдөх чадвар бүтээлч байдлаа нэмэгдүүлэх шаардлагатайг ойлголоо, харилцааны ур чадварын сургалт авмаар байна, аливаад эерэг зөв бодолтой эерэг хандлагатай байх нь ажил амьдралд өөрчлөлтийг бий болгох боломжтойг энэ сургалтаас мэдэж авлаа ажил амьдралдаа хэрэгжүүлэх болно хэмээн ойлгосон сурснаа хуваалцсан юм.
Сургалтанд хамрагдсан багш нар сэтгэл хангалуун байлаа.