Сурагчдын өвлийн амралтаар сурагчдад хүрсэн “Өөртөө итгэлтэй, зорилготой хүүхэд” зан чанар харилцааны боловсрол олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад 8-16 насны сурагчид хамрагдаж 18 цагийн хичээлээ амжилттай дүүргэж батламжаа гардан авлаа.
Сургалтанд хамрагдсан сурагчдын эцэг эхчүүдэд зориулан Сайн иргэн-Сайн ирээдүй ТББ -ын сэтгэлзүйч хүүхдийн төлөвшилд эцэг эхийн нөлөөлөх нөлөө, хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлогын талаар мэдээлэл зөвлөгөө өглөө