Өнгөрсөн хичээлийн жилд бид “Сайн хүүхэд” хөтөлбөрөөрөө нийслэл орон нутгийн нийт 1611 хүүхдэд хүрч ажилласан. Харин энэ хичээлийн жилд 2000 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Үүний 685 нь Орхон аймаг, 870 гаруй нь Налайх дүүрэг, 64 нь Улаанбаатар хотод хамрагдаж байгаа бол шинэхэн салбар Өмнөговь аймагт 426 хүүхэдтэй багш нар маань үйл ажиллаж байна. Хөтөлбөрт 4-12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд “Би үнэ цэнтэй хүүхэд”, “EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар” нэгж хичээлийн сэдвүүдээ амжилттай үзэж дууслаа. Мөн Өмнөговь аймаг, Налайх дүүрэг, Улаанбаатар хотноо “Сайн аав”, “Сайн ээж” сургалтуудаа зохион байгуулж одоогоор 340 гаруй эцэг эхэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний насны онцлог, хайрын хэлийг нь ойлгох, аав ээж хүүхдийнхээ хүмүүжил, ирээдүй, хувь тавиланд хэрхэн нөлөөлдөг тухай заагаад байна.