“Сайн хүүхэд” хөтөлбөр аймагт хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Уг хугацаанд сурагчид маань сэтгэл хангалуун хичээлдээ оролцож, сурсан мэдсэн зүйлээрээ үе тэнгийнхнийгээ дагуулж байна. Сурагчид ангидаа гадуурхал, дээрэлхэлтийг зогсоох шийдвэр гаргаж, бие биеийгээ шоолж, гутаан доромжлохын оронд дэмжин тусалж, урам зориг өгөхийг суралцаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 10 сарын 27-ний өдөр 5-р сургуулийн бүх сурагчдынхаа аав нарын дунд ААВЫН НӨЛӨӨ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 76-н аав оролцсон ба уг сургалтын хэрэгцээ орон нутагт асар их байгаа тухай ярьж байлаа.
Сургалтад нийгэм бодлогын хэлтсийн дарга Ц. Бадамцэрэн, Боловсролын газрын дарга Баасанхүү, 5-р сургуулийн захирал Г. Шүрцэцэг нар нээлтийн үг хэлж, сургалтын талаарх өөрсдийн бодол, хараа, өнцөг байр сууриа илэрхийлсэн юм.
Сургалтын гол зочноор Улаанбаатар хотоос “Сайн иргэн Сайн ирээдүй”НҮТББ-г үүсгэн байгуулагч Ц. Бадамхатан захирал хүрэлцэн ирж аав нарт сургалт өгсөн нь маш нэр хүндтэй хэрэг боллоо.
Хүүхдийнхээ төлөө хүрэлцэн ирсэн бүхий л аав нартаа цаашдаа хэрэгжүүлэхээр өвөртлөн авсан алсын хараа, ухааралд нь амжилт хүсэж үргэлжлүүлэн сайн аав байхын тулд өдөр бүр хүүхдэдээ цаг гаргаж, тэднийгээ хайрлаж яваарай гэж захья аа.