Налайх салбарийн "Сайн хүүхэд" хөтөлбөрийн баг 109, Эрдмийн Оргил цогцолбор, Чандмань-Эрдэнэ сургуулийн удирдлагын баг хамтран , ангийн эцэг эх, асран хамгаалагч нарт "Хөгжлийн сургалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад 233 эцэг эх, асран хамгаалагч нар идэвхтэй хамрагдлаа. Сургалт зан чанар, хандлага харилцааны эерэг төлөвшлийн талаарх мэдлэг түгээж, "Хайрын 5 хэл"-сонсгол лекцийг хүргэлээ. Хайрын хэлээ судлан тодорхойлох сорил дадлага ажил нь өөрийгөө таних, улмаар хүүхэдтэйгээ харилцахад дэмжлэг үзүүлсэн дадлага ажил боллоо.