Сургалт “Сайн хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р сургуулийн бүх сурагчдын ээж нарт нээлттэй явагдсан бөгөөд нийт 157 ээж хамрагдлаа. Сургалтыг 5-р сургуулийн захирал Г. Шүрцэцэг нээж үг хэлсэн ба 7г ангийн сурагч Энгүй-Арвин сурсан, өөрчлөгдсөн, ухаарсан сэтгэгдлээсээ хуваалсан.
Сургалт 12 сарын 07 ны өдөр явагдсан ба Улаанбаатар хотоос “Сайн иргэн сайн ирээдүй” НҮТББ-н гүйцэтгэх захирал Д. Цэнд-Аюуш хүрэлцэн ирж “Хайрын хэлээ таньж мэдэх нь”, “Ээжийн үг хүүхдэд нөлөөлөх нь” сэдвүүдээр сургалт явуулсан.
Сургалт нь бататгах ажлуудтай, бусдаас хайр халамжаа мэдрэх хэлээ тодорхойлох тест авснаараа онцлог боллоо. Хүрэлцэн ирсэн бүхий л ээж нартаа, үр хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсье.