“Сайн хүүхэд” хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдэд ӨГӨӨМӨР ЗАН ЧАНАР-ыг таниулах зорилгоор “ Өгөөмөр зүрхээр өгч сурцгаая” сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа. Хүүхдүүд 1000₮ хандивласнаар энэхүү сайн үйлсийн аяны хандив ном болж бяцхан дүү нарт нь хүрлээ. Номыг Налайх Дүүргийн 208 болон 123-р салбар цэцэрлэгийн дүү нарт нь дамжууллаа. Нийт 552000 төгрөгийн цоо шинэхэн, сүүлийн үеийн өндөр чанартай технологиор хэвлэгдсэн номыг шинэ оны бэлэг болгон гардууллаа.
Ном гардуулах үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгчид, багш ажилчид мөн бяцхан хүүхдүүдийн төлөөлөл болон Налайх дүүргийн Боловсролын Хэлтсийн дарга Б.Энх-учрал нар оролцлоо.
Шинэхэн номын эзэд бяцхан хүүхдүүдэд маань ном үнэхээр их таалагдлаа.
Цэцэрлэгийн эрхлэгчид болон багш нар маань үр дүнтэй, бодит сайн үйлсийн аян зохион байгуулсан “Сайн иргэн- Сайн ирээдүй”- НҮТТБ-т болон аянд нэгдсэн бүх сурагчдад, хүүхдүүдээ уриалан хамтран ажилласан анги удирдсан багш нарт талархаж байгаагаа илэрхийллээ.