Нийслэлийн Налайх дүүргийн "Алтан гадас" одонт Голомт цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Н. Оюунгэрэлтэй хамтран эцэг эх хөгжлийн нѳлѳѳллийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 118 эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж гэр бүл хүүхэдтэйгээ харилцах арга барилд суралцав. Сургалт "Эцэг эхийн зөв хайр"," Хайрын 5 хэл" сэдвээр зохион байгуулагдлаа.
Мөн Налайх дүүргийн ЕБ-ын 160-р сургуулийн удирдлагын баг хамтран "ЭЦЭГ ЭХ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ"-ыг зохион байгууллаа. Сургалтад 65 эцэг эх хамрагдсан бөгөөд зан чанарын боловсрол олгох төслийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, "ААВ АМЬДРАЛ ЗУРЖ, ЭЭЖ ӨНГӨ ОРУУЛДАГ"сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын тѳлѳѳ бид хамтдаа.