2023-2024 оны хичээлийн жилд Налайх дүүрэгт ЗАН ЧАНАРЫН СУУРЬ БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. "Сайн хүүхэд" төсөл нь хувь хүний төлөвшлийн суурь болсон эрүүл үнэлэмж, итгэлтэй байдлыг хүүхдэд бэхжүүлэх, эрсдэлт зан үйлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Налайх дүүргийн Голомт, Эрдмийн Оргил, 109, 119, 160-р дунд сургуулийн 5-р ангийн 24 бүлгийн 960 сурагч хамрагдав. Энэхүү төслийн сургалтаар сурагчид зан чанар харилцааны суурь боловсролын талаарх ойлголт мэдлэгтэй боллоо. Сургалт зөвхөн хүүхүүдэд төдийгүй тэдний эцэг эх эх асран хамгаалагч, багш нарт хүрч ажилладагаараа онцлогтой юм.
Энэ хичээлийн жилд сургуулиудтай хамтран эцэг эхийн хөгжлийг дэмжих сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд 650 эцэг эх, 35 багшиийг хамруулжээ.“Сайн хүүхэд” сургалт 8 бүлэг зан чанарын агуулгаар нийт 22 цагийн хичээлийг сурагчдад заав. Ийнхүү 5р ангийн сурагчдын “Төгсөлтийн баяр”-ын үйл ажиллагааны үеэр “Сайн хүүхэд” төсөлд хамрагдсан “БАТЛАМЖ”-ийг анги удирдсан багш нарт гардууллаа.