• Сошиал хаягууд

Өмнөговь салбар төгсөлтөө хийлээ.

  • 2024/06/24

Даланзадгад сумын 5-р сургуулийн 6, 7-р ангийн нийт 10 бүлгийн 425 хүүхдэд “Сайн хүүхэд” хөтөлбөр 22 долоо хонгийн турш амжилттай хэрэгжиж дууслаа.

Энэхүү хөтөлбөр нь нийт 22 цагийн сургалт бөгөөд хүүхэд өөрийнхөө давуу болон сул талыг таньж мэдэх, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, бусдыг энэрч хайрлахад суралдцаг.

Хөтөлбөрт хамрагдсан сурагчдын 157 ээж, 76 аав нарт “Сайн аав, сайн ээж” сургалтыг явуулсан. Мөн 5-р сургуулийн багш ажилчдад “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан” сургалтыг заасан.


Сэтгэгдлээс....

1. Сайн хүүхэд хичээлээс хүн бүр дахин давтагдашгүй, цор ганц гэдгийг сурч авсан. Өөрийгөө хэзээ ч голж болохгүй, хэзээд өөртөө сэтгэл хангалуун байхыг ойлгосон. Би анх 1-р ангид орохдоо дээрэлхүү хүүхэд байсан. Тэр зангаа орхиё гэж шийдсэн. Би бүдүүн болохоор хүүхдүүд намайг их гоочилдог. Сайн хүүхэд хичээлээс өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж сурсан. Заавал хүн бүрд таалагдах албагүй, миний тухай хэлж байгаа муу үгнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, өөртөө итгэлтэй байхыг сурч авсан.


7а ангийн сурагч Б. Жаргалан

1. Чи эдгээр хичээлүүдээс юу сурч ойлгосон бэ?

Өөрчлөхийг хүссэн ч өөрчлөх боломжгүй зүйлс байдаг. Тэрийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрчлөгдөх боломжтой зүйлс байдаг. Жишээ нь хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой. Мөн өөртөө итгэлтэй байх, дахин давтагдашгүй гэдгээ ойлгосон.

2. Эдгээр хичээл орж эхэлснээс хойш чамд ямар өөрчлөлт гарсан бэ?

Өөртөө итгэлтэй болж би чадна гэж боддог болсон.

3. Энэ хичээл бусад хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодож байна уу?

Энэ хичээл надад урам зориг итгэл хайрласан юм чинь бас бусад хүүхдүүдэд ч гэсэн урам зориг итгэл хайрлаж чадна гэж би бодож байна.