Ээж байна гэдэг эмэгтэй хүний насан туршийн гайхамшигтай алдар нэр, бас мэргэжил юм. Хэрвээ цалин олгох бол хэн ч төлж дийлэхгүй тийм л үнэ цэнтэй ажил. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд ээж болсон гэдэгтээ итгэж ч чадахгүй баярладаг. Гэхдээ л ээж байх нь юутай ч зүйрлэшгүй сайхан хувь заяа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Мэдээж эмэгтэй хүн бүхэн ээж болдог. Харин “ээж байх урлаг” т суралцах ёстойг тэр бүр мэддэггүй. Ирээдүйн инженер, багш, урлаг соёлын алдартнууд, тив дэлхийн аваргаас өгсүүлээд улсын ерөнхийлөгчийг хүртэл ээж та магадгүй яг одоо өсгөн бойжуулж буй. Тэгвэл үүнээс ч илүү нэг зүйл таны хайртай үрийг хүлээж байгааг бүү мартаарай. Энэ бол өрх гэрийн тэргүүн, эзэгтэй болоод хүүхдийн аав, ээж болох тухайд юм. Хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг гэдэг. Тэгвэл ирээдүйд тэднийг хариуцлагатай, сайн эцэг эх байхад эмэгтэй таны ханьтайгаа харилцах эрүүл харилцаа, эерэг хандлага, халамж анхааралаас бүх зүйл эхэлнэ.
Гэр бүлдээ гаргаж буй чанартай цаг хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж, суурь зан чанар бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Харин та хэчнээн их ажилтай байсан ч өдөр бүр багахан ч болтугай цаг зав гарган хүү, охинтойгоо чин сэтгэлээсээ ярилцаж, тоглож, түүнийг дэмжиж байгаарай. Ингэхэд энэ бүхнийг хэрхэн гэр бүлдээ бий болгож, хүүхдээ зөв сайн хүмүүжил төлөвшилтэй болгох вэ гэж бодож байна уу?
Аливаа зүйлд зөв арга барилаар хандах нь маш чухал байдагтай адил гэр бүлээ бат бэх болгох, үргэлжлэл болсон бяцхан үрээ хүмүүжүүлэхэд тань танд сайн арга барил зайлшгүй хэрэгтэй. Тиймээс “Сайн иргэн Сайн ирээдүй” ТББ нь ээж хүний бусад зүйлээр орлуулшгүй үүрэг, үг яриа, анхаарал халамж, гэр бүлийн харилцаанд ямар хүчтэй нөлөөлдөг болохыг сануулж, үр хүүхэд, хань ижилтэйгээ эерэг, тогтвортой, нээлттэй харилцааг бий болгоход туслах сургалтыг танд зориулан цахимаар хүргэх гэж байна.
- Үнэт цагаа хэмнэж, өөрийн боломжит үед суралцах
- Гэртээ хүүхдээ хараад гарах боломжгүй ээжүүд гэрээсээ суралцах
- Ухаалаг утас, компьютер, ямар ч таблитаас онлайн орчинд хаанаас ч сурах боломжтой
- Хямд үнээр олон сэдвээр суралцах зэрэг маш олон давуу талтай.
Хичээл №1
Хичээл №2
Хичээл №3
Хичээл №4
Хичээл №5
Хичээл №6
Хичээл №7
Хичээл №8
Хичээл №9
Зөвлөмж №1
Зөвлөмж №2
Зөвлөмж №3
Зөвлөмж №4
Зөвлөмж №5
- Хэрэгцээтэй үед бусдад туслах хангалттай хүчтэй байхын тулд өөртөө анхаарал халамж тавьдаг ээж болоход суралцана.
- Хүүхдийнхээ насны онцлог, хөгжлийг ойлгож, тоглоомоор дамжуулан хэрхэн харилцаагаа бэхжүүлэхийг сурна.
- Хүн бүрийн хайрыг мэдрэх хэл ялгаатай байдгийг таньж, өөрийнхөө болон гэр бүлийнхэнийхээ хайрын хэлийг мэдэж авна.
- Ээж хүн ханьдаа болон үр хүүхэддээ нөлөөлдөг нөлөөлөлөө таньж мэдэн, хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд санаа тавьж, эерэг нөлөөлөгч болоход нь тусална.
- Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрэгтэй, гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан болгоход чиглэсэн зөвлөмж хичээлүүдийг хүлээн авч сонсох боломжтой.